Өнгөрсөн есдүгээр сард дэлхийн хамгийн эрүүл үндэстнийг тодруулсан. Энэ жагсаалтыг гаргахдаа сүүлийн 25 жилд эрүүл мэндийн 33 үзүүлэлтийг харсан бөгөөд 188 орон хамрагдсан судалгааны дүнд Исланд, Швед, Сингапур улс боломжит 100 онооноос 85-ыг авч тэргүүлсэн билээ. Тус жагсаалтад Төв Африкийн бүгд найрамдах улс 20, Сомалиа улс 22 оноогоор сүүлд орсон. Тус жагсаалтад манай улс 55 оноогоор 111 дүгээрт жагссан билээ. Тэгвэл энэ удаа хамгийн эрүүл хоолтой таван улсыг тодруулжээ. Ингээд эдгээр таван улсыг танилцуулья.
5. Их Британи
Энэ жагсаалтад Их Британи багтлаа. Тус улс хоолны шинэ ногоо, витамин С болон уураг, амин дэмээр баялаг хүнс хэрэглэдэг гэдгээрээ уг жагсаалтад багтсан байна.
4. Андорра
Алкахол их хэрэглэх нь хүний биед муугаар нөлөөлдөг. Гэхдээ уг жагсаалтын дөрөвдүгээрт жагссан Андоррагийн иргэд улаан дарсны хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг аж. Улаан дарс хүний цусны эргэлтийг сайжируулдаг ид шидтэй гэдгийг судлаачид онцолжээ.
3. Швед
Скандинавын хойгт оршдог хоёр улс энэ жагсаалтад багтсан бөгөөд Швед улс гуравдугаарт бичигдэв. Хүнсний номын зохиолч, энэ чиглэлээр цөөнгүй судалгаа хийсэн доктор Мэрилэн Глинвилл тус улсын хүнсний бүтээгдэхүүний талаар "Шведэд өндөр чанартай сүү цагаан идээ үйлдвэрлэдэг. Энэ нь тус улсын иргэдийн эрүүл хоололтын гол зүйл болдог юм" гэж ярьжээ.
2. Сингапур
Британийн хүнсний бүтээгдэхүүний талаар судалгаа хийдэг нэгэн байгууллагаас Сингапур хоол хүний биеийн өвчнийг илааршуулж, сэргээх ид шидтэй болохыг тогтоосон байна. Бага зэрэг халуун ногоо, цагаан гаа, карри зэрэг нь тус үндэстний түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн аж. Цагаан гаа цусны эргэлт сайжируулдаг гэнэ.
1. Исланд
Энэ жагсаалтыг Исланд тэргүүлэв. Тус үндэстний гол хүнс нь загас. Салмон болон мөнгөлөг загасны мах энэ улсад хамгийн эрэлттэй хүнсний тоонд ордог. Омега 3-аар баялаг загасны махаас гадна дээд зэргийн чанартай гурилаар хийсэн хар талх энэ үндэстний өдөр тутмын хэрэглээ гэнэ.