Энэ оны 10 сарын 3-наас 13-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлж байгаа “Дархлаажуулалтын 10 хоног”-ын үед эрхэлж байгаа байгаа албан үүргийнхээ хүрээнд эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа дараах төрийн албан хаагчид дор дурдсан хугацаанд ХЕПАТИТ В вирүсийн эсрэг вакцинжуулалтад заавал хамрагдах аж. Үүнд Эрүүл мэндийн ажилтан, эмч нар, 2016 онд үлдсэн 10 мянган эрүүл мэндийн ажилтан /хувийн эмнэлгийн ажилчид орно/, Төрийн болон хувийн хэвшлийн бүх эрүүл мэнд, анагаах ухааны их дээд сургуулийн оюутнууд, Онцгой Байдлын Ерөнхий Газрын ажилтнууд, Хууль сахиулах, зэвсэгт хүчин, цэргийн бие бүрэлдэхүүн, ажилтнуудад нэгдүгээр тунг 2016.10.03-13 өдөр, хоёрдугаар тунг 2016 оны 11 дүгээр сард, гуравдугаар тунг 2017 оны 4 дүгээр сард тарихаар төлөвлөөд байгаа юм байна.