Өчигдөр шөнө мөрийтэй тоглоомчдын бүлэглэлийн дунд дээрмийн сэдэлтэй мөргөлдөөн үүсч, 10 орчим хүн хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн харъяа Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлалтай “Шош” хэмээх мөрийтэй тоглоомын газар Ука хочит н.Алтанхуяг нь хэсэг залуустай нийлэн ака буу, хутгатай дайран орж, тэрбум гаруй төгрөг дээрэмджээ.
Тус хэрэгт холбогдсон хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газарт саатуулж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагаас энэхүү хэргийг нууцалж, мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд манай сайт мэдээллийг тодруулахаар ажиллаж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.