АНУ-ын Жоржиа мужид Кэйти Томпа хэмээх бүсгүйд 15 жилийн ял оноосон хачирхалтай явдал болжээ. Хамгийн хачирхалтай нь Томпа охиныхоо үерхдэг хөвгүүнтэй зургаан сарын турш дотно харилцаатай байсан аж. Гэхдээ охиных нь найз банди нь 15 настай, насанд хүрээгүй нэгэн байсан нь түүнийг торны цаана суух шалтгаан болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн тэдний харилцаа энэ оны тавдугаар сард дуусгавар болж, хөвгүүний ээж нь шүүхэд гомдол гаргаснаар бүх зүйл өөр тийшээ эргэжээ. Ингээд Томпа бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр буруутгагдах болсон юм. Ингээд шүүх танхимаас түүнд хохирогчийнх нь настай ижил буюу 15 жилээр хорих ял оноосноо зарласан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгтэн нэг бус удаа нөхрөө эзгүйчилж, бизнес аялалд явсан хойгуур нь хохирогчийг гэртээ авчирч байсан аж. Тэднийг хоорондоо солилцсон мессежээр нь хэргийн нотолгоо болгож хадгалсан байна. Энэ хэргээс болж хохирогч тал хүүгээ өөр сургууль руу шилжүүлж, хүүгийнхээ хувийн компютер, эд зүйлсийг хураан авсан байна.