Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо (ТУЗ)-ны хурал Москва хотод энэ сарын 27-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлаас гадна замын даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Монгол Улсын мэргэжлийн Засгийн газрын баримталж буй зарчмын хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн замын даргыг томилсон байна. Тус нийгэмлэгт Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн замын орлогч даргын албыг хашиж байсан Д.Жигжиднямаа ийнхүү УБТЗ-ыг удирдахаар боллоо
.Д.Жигжиднямаа нь Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, 1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл Улаанбаатар төмөр замын Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан мэргэжлийн төмөр замчин юм.