Бодлогогүй сэлфи, буруу шийдвэрээсээ болж хүмүүс онигоонд орох явдал бишгүй бий. Тэгвэл ганц өөрөг зурагнаасаа болж торны цаана суусан хатуу хувь тавилан ч бий аж. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нэгэн хотын шүүх буутай хамт сэлфидсэн "балмад этгээд"-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 15 жил 8 сар хорих шийдвэр гаргасан байна. Нэгэнт хууль дүрэм байгаа болоод шүүх танхим ийм шийдвэр гаргасан болов уу. Хачирхалтай хэрэгт унасан этгээд 2013 оны аравдугаар сард энэ зургийг өөрийн цахим хуудсанд постлоод буруудсан байна. Энэ жил 42 настай Малик Аллах Фаррад гэгч азгүй эр галт зэвсэгтэй холбоотой хэрэг үйлдсэн гэж шүүх үзсэнээр ийн ял оноожээ.Гэхдээ тэр өөрөг зурагнаасаа болж хэрэгтэн болсон анхны тохиолдол биш. Түүнтэй ижил байдалд орсон цөөнгүй хүн бий.
Швед улсад дээрх хоёр охин ресторан дээрэмдэхээсээ өмнө сэлфидсэн нь гэмт хэрэгт буруутай болохыг нь нотлох гол баримт болж байв. Охидыг нэгнийх нь эмээгийнхэн гэрээс баривчилсан байна.
Кайлей Хилл хэмээх бүсгүй 2013 онд бэйсболын оюутны дэлхийн цувралын үеэр талбай дээр гүйж, хамгаалагчдад баригдах үеэрээ өөрөг зураг авч байв.
Зураг дээрх азгүй эр бүр ч сонин тохиолдлоор өөрийгөө барьж өгчээ. Тэрбээр Италийн Милан хотын Apple-ийн дэлгүүрээс iPad хулгайлсан байна. Хачирхалтай нь хулгайлсан эдээрээ өөрөг зураг авсныг нь iCloud-оор дамжуулан барьсан байна.
21 настай Жастин Балер хэмээх энэ эр энэ зурагаа нүүр номдоо оруулжээ. Үүний дараа түүнийг Мичиган мужийн нэгэн банкинд халдсан хэрэгт сэжиглэгдэв. Хяналтын камерт түүнтэй төстэй дээрэмчин үзэгдсэн учир баривчлахад хүрсэн юм.
Адам Хоуви хэмээх эр энэ өөрөг зурагаа авсан гар утсыг сүмээс хулгайлсан нь тогтоогдсон байна.
19 настай Жесс Евалд хулгайлсан гар утсаараа селфидээд бурууджээ.
Дэлхийн худалдааны төвийн орой дээр сэлфидсэн хөвгүүн. 16 настай энэ хүү дараа нь амь насанд аюултай үйлдэл хийсэн, бусдыг буруу зүйлд уриалан дуудсан хэргээр баривчлагдсан бол түүнийг орой дээр гарахад анхаараагүй хамгаалалтын ажилтан ажлаасаа халагдсан гэдэг.
19 настай Тигуан Соломон, 16 настай Терренс Систрак нар дэлгүүрээс iPhone утас хулгайлаад өөрөг зураг авхуулсан байна. Дэлгүүрийн эзэн iCloud-ынхоо тусламжаар хэрэгтнүүдийг илрүүлжээ.
Энэ этгээд нэгэн эрийг буугаар сүрдүүлж, мөнгө, гар утсыг нь дээрэмджээ. Удалгүй хохирогч эр шинэ гар утас худалдаж аваад iCloud-аа холбох үеэр хэрэгтний зураг гарч ирсэн байна.