Дэлхийд алдартай эрчүүдийн Playboy сэтгүүлийн нүүрийг хижабтай чимсэн анхны бүсгүй бол Ноор Тагоури. Тэрбээр энэ жил 22 настай, сэтгүүлч мэргэжилтэй нэгэн. Баруун Виржиниад төрсөн түүний мөрөөдөл нь өөрийн гэсэн теле шоутай болох. Ингэвэл анхны хижабтай АНУ-ын теле шоунд хүч үзсэн сэтгүүлч болох юм. Хэдий тийм ч алдартай сэтгүүлийн нүүрийг чимэхээс татгалзаагүй юм. Ноор 2012 онд ABC-гийн долдугаар мэдээний сувгаар анх удаа гарч, тухайн үедээ хижабтай анхны америк гаралтай сэтгүүлч гэгдэж байлаа.
Үүнийхээ дараа Ноор Мариландын их сургуулийг төгсөж, энэ оноос цахим мэдээний "Newsy"-д ажиллахаар болсон юм.