Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Москва хотод болсон миссийн тэмцээнд дэд байрт орсон 17 настай Анна Фесченко Арабын нэгдсэн Эмират улсад аялж байхдаа их хэмжээний мөнгөтэй болжээ. Москвад буцаж очоод их сургуулийнхаа төлбөрийг хийнэ гэж ярьсан охин төрсөн эхдээ миссийн тэмцээнд дэд байрт орсны шагнал гэж тайлбарласан байна.
Харин Аннатай хамт явсан охидын нотолсноор тэмцээний шагналд ийм хэмжээний мөнгө ирээгүй. Анна арабын баян эрд онгон биеээ 10 мянган еврогоор зарсан гэнэ.
Аннатай хамт аялалд явсан 19 настай Экатерина түүнийг Дубайгийн нэгэн эмсийн хүрээлэнд ажиллахаар болсон гэж мэдээлжээ. Эхэндээ Экатерина яагаад энд аялаж байгаагаа сайн ойлгоогүй байна. Аннагийн хэлснээр бол Москвагийн миссийн тэмцээнд оролцсоны шагнал хэмээн тайлбарлаж байлаа. Харин Дубайд ирснийхээ дараа яагаад энд ирснээ Экатерина ойлгожээ. Охидын биеийг үнэлүүлэх, эмсийн хүрээлэнд ажиллуулах зорилгоор Дубайн аяллыг зохион байгуулсан бололтой.
Экатеринад энэ ажлын санал таалагдаагүй тул нутагтаа буцаж ирсэн байна.
Харин Анна Фесченко буудалд байрлахаа больж, Дубайн эмсийн хүрээлэнд Зүүн Европоос ирсэн өөр хоёр охины хамт ажиллахаар үлдсэн байна.
Охиныхоо энэ шийдвэрт ээж нь ихэд эмзэглэж, нутагтаа буцаж ирэхийг ятгасан мессеж илгээжээ. Харамсалтай нь Фесченко буцаж ирэхгүй гэсэн бололтой. Аргаа барсан хөөрхий эх 18 нас хүрээгүй охиноо эргэж авчирхаар цагдаагийн байгууллагад хандсан байна. Харин цагдаагийнхан Дубай руу охидыг аялуулахад холбож өгсөн гэгдэх цахим хуудсын үйл ажиллагааг шалгаж байгаа аж.