ЦЕГ-аас Англи улсын иргэн амь насаа алдсан гэмт хэргийн талаар өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, ИБУИНВУ-ын иргэн Стив Нэш Эдвард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт амь насаа алдсан бөгөөд мөрдөн шалгах явцад сэжигтнийг барьж саатуулсан байна. Харин сэжигтэн нь Архангай аймгийн харъяат, 1981 онд төрсөн 34 настай эрэгтэй Г гэгч бөгөөд хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг эд мөрийн баримт олдсон аж. Сэжигтэн этгээд 2014 онд Эрүүгийн хуулийн 145.1-д заасан хэрэгт шалгагдаж байсан бол 2016 онд мөн 145, 146 дугаар зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял авч байсан юм байна.