Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгажээ.
Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.