ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү хэлэхдээ "Сэлэнгэ аймгийн Ерөө, хүдэр сумд болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэн, аж ахуйн нэгжийг илрүүллээ. Тодруулбал, нөхөн сэргээх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан С захиралтай “Агро копт” ХХК нь Хүдэр сумын “Нуурын тагт” нэртэй газарт байгаль экологид 95 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд харин Ерөө сумын Могойн гол нэртэй газарт иргэн Б хууль бус аргаар ашигт малтмал олборлож байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Тиймээс тус хоёр аж ахуйн нэгжид тус бүр Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" хэмээлээ.