Өчигдөр буюу 2016.08.22-нд Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байрлах Хаан Банкны салбарт буу, хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд дээрэм хийсэн байна.
Зэвсэглэсэн этгээдүүд 20 гаруй сая төгрөг мөн гар утаснууд дээрэмдсэн байна. Дээрэм хийсэн этгээдүүдийг 170 см орчим өндөртэй, 19-20 орчим насны залуус байсан гэсэн мэдээллийг өгснөөр хэргийг цагдаагийн бүрэлдэхүүн шалгаж эхэлсэн байна.