Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид өнгөрсөн баасан гаригт 24 настай О гэдэг залууг саатуулан шалгажээ.
О-гийн биед нэгжлэг хийхэд гялгар уутанд боосон, хурц үнэртэй, хатаасан өвс, цагаан өнгийн гаанстай явж байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр уг өвс нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын нэг байх магадлалтай байгаа аж. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.