Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр зам тээврийн ослын 210 дуудлага бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Хамгийн сүүлд өнөө өглөө 08.30 цагийн орчимд зуслангийн зам дээр зам тээврийн ноцтой осол гарлаа. Одоогийн байдлаар ослын улмаас нэг хүн амиа алдаж, хоёр иргэн хүнд гэмтэл авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар жолооч 140-150 км/цагийн хурдтай явж байжээ.