Хуш модны самрын болц гүйцэж буй энэ үед түүнийг түүх гэж байгаад модноос унаж гэмтэх, амиа алдах тохиолдол олширч буй. Гарал үүслийн бичиггүй самар нийслэл рүү оруулахыг хориглосон. Тэгвэл гарал үүсэл тодорхойгүй самар хот руу оруулах гэж байсан иргэдийг энэ сарын 16-ны шөнө саатуулжээ.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, “Өлзийт” орчимд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар “Портер” маркийн хоёр машиныг саатуулан шалгахад тус дүүрэгт оршин суух 28-тай Ц, 40 настай Д нар их хэмжээний самар ачиж явсан аж. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буй юм.