“Нарантуул” олон улсын худалдааны төвд бууны сум худалдаж байсан хүнийг өнгөрсөн ням гаригт саатуулжээ. Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд оршин суудаг, 38 настай, Б гэдэг эмэгтэй уг хэргийг үйлдсэн аж.
Иргэдийн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд шалгаж, тус төвийн өргөтгөлд хууль бусаар 50 ширхэг сум худалдаж байхад нь барьсан гэнэ.