Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон цахим орчинд үйлдэгдсэн садар самууныг сурталчлах, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих, иргэний захидал харилцааны халдашгүй байдлыг зөрчсөн хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж.
Тухайлбал, иргэн У фэйсбүүк орчинд бэлгийн гаж урсгалыг сурталчлан, садар самуунд уруу татах агуулгатай дүрс бичлэг, зураг зэргийг нийтэлж, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн зүй бус үйлдэлд уруу татсан байна. Түүнчлэн Н гэгч фэйсбүүкийн нууц групп нээж, садар самуун агууламжтай дүрс бичлэг, зураг зэргийг нийтэлж, бусдад сурталчилсан аж.
О, С нар интернэт орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, түүнээсээ их хэмжээний орлого олсон. Мөн С нь иргэн Эийн нэр хүнд гутаасан мэдээ, баримт тараахаар сүрдүүлж, 50 мянган ам.доллар нэхсэн зэрэг хэргийг илрүүлэн шалгаж буй.
Түүнчлэн санхүүгийн луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд өртөн, хохирох нь буурахгүй байгаа гэнэ. Гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд удаан хугацаанд харилцсан байгууллагуудынхаа найдвартай данс л биш бол мөнгө шилжүүлэхгүй байх хэрэгтэй.
Мөн гадаадын болон дотоодын иргэдтэй интернэт орчинд танилцах, харилцахдаа анха арал болгоомжтой байх шаардлагатайг тус хэлтсийнхэн анхаарууллаа. Залилагч этгээ дүүд иргэдийг ямар нэг сугалаанд хожсон, өв залгамжлагчаар сонгогдсон гэж хуурч, урьдчилгаа мөнгийг данс руугаа шилжүүлэн авдаг гэнэ. Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ ин тернэт хэрэглээг тогтмол хянаж байх шаардлагатай.
Иргэдийн фэйсбүүк хаягийн нууц үгийг хулгайлж, түүнийгээ гэмт хэрэг хийх дээ ашиглах нь олширч байгаа аж. Иймээс нууц үгээ өөрийн төрсөн өдөр, гар утасны дугаар зэрэг бусдад хялбар мэдэгдэх зүйлээр хийхгүй байхыг анхаарууллаа.