Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг 94 настай эмэгтэйг зодож, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Хохирогч эмэгтэйг өнгөрсөн мягмар гаригт, 13.00 цагийн үед гэрийнхээ үүдний хэсэгт сууж байхад нь 170-180 см өндөр, саравчтай малгай, амны хаалттай залуу хашаанд нь орж ирсэн байна.
Тэгээд эмэгтэйн баруун шанаа руу нь цохиж, зүүж байсан ээмгийг нь дээрэмдээд зугтсан гэнэ. Энэ хэргийг оршин суух тодорхой хаяггүй, 33 настай А гэдэг залуу үйлджээ. Түүнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст саатуулан, шалгаж байна.