Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ой саяхан болсон.
Энэ үеэр 20 настай Б гэдэг залуу гэртээ согтуу ирж, гэрийнхэндээ агсам тавиад, амар байлгахгүй зовоохоор аав нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч, баривчлуулсан байна.
Энэ хэрэг өнгөрсөн долдугаар сарын 23-нд болсон. Түүнийг тус сумын цагдаагийн тасгийн саатуулах байранд авч ирсний дараа тэрбээр эрүүлжүүлэх өрөөний гэрлийн шилийг мулталж аваад гэдсээ хүүлсэн гэнэ.
Б-г тэр өдөр ГССҮТ-д хүргэж, яаралтай хагалгаа хийлгэсэн ч хоёр хоногийн дараа нас баржээ.