Нийслэлийн Баянгол дүүрэг, Төмөр замын төв буудал орчимд иргэдийг залилсан эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Эмэгтэй өнгөрсөн пүрэв гаригт тус дүүрэгт байрлах дэлгүүрийн худалдагчид “Дансаар чинь мөнгө шилжүүлье. АТМ-ээс бэлэн мөнгө аваад өгөөч” хэмээн хуурч картыг нь аваад, мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлсэн гэнэ.
Мөн энэ аргаараа өөр нэг дэлгүүрийн худалдагчийг хуурч, мөнгө авсан аж. Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн эмэгтэйг эрэн сурвалжилж байгааг эх сурвалж мэдээллээ.