Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын арслан, даншигийн арслан Р.Пүрэвдагва танхайрах гэмт хэрэгт холбогдсон бололтой. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Налайх дүүрэг, Тэрэлж орчмын амралтын газарт хүн зодсон гэж эх сурвалж хэлсэн. Энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан ч үгүйсгээгүй юм. Гэхдээ ямар шалтгаанаар ийм явдал болсон талаар хэлэхийг хүссэнгүй. Улсын баяр наадамд гурван удаа шөвгөрч байсан арсланд зодуулсан хүний бие тааруу, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Уг хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.