Иймэрхүү бусармаг үйлдэл өнөөгийн интернет ертөнцөд бараг энгийн үзэгдэл болоод байгаа нь хамгийн аймшигтай. Өсвөр насны охидыг загвар өмсөгч болгоно, фото модел болгоно, мөнгө өгнө гэх мэтээр хуурч мэхлэн тэдний хагас нүцгэн зургийг нь авуутаа илүүг хүсч Чармай нүцгэн зургаа явуулахгүй бол энэ зургийг чинь фэйсбүүкт өөрийг чинь "тааг" хийгээд тавьчихна шүү хэмээн сүрдүүлсэн хэрэг өчигдөрхөн гаржээ. Эл хэргийн хохирогч охин Яах учраа мэдэхгүй байна, надад туслаач би үнэхээр л фото модел болгох юм бодоод ийм үйлдэл хийчихлээ хэмээн нэгэн охидын фэйсбүүк группд нийтэлсэн байна.
Энэ бол маш олон хор уршиг гаргаж болох гэмт хэрэг гэдгийг охид бүсгүйчүүд ойлгох хэрэгтэй.
- Та өөрийн нэр хүндээрэй хохирч болно.
- Сэтгэлийн дарамт
- Мөнгө, санхүүгийн байдлаар
- Магадгүй эрүүл мэндээрэй
- Бие, эрхтнээрээ гэх мэт.
Эл хэргийг үйлдэгсэд хэн байдаг нь хамгийн хачирхалтай. Магадгүй учраа мэдэхгүй жаахан хүү, эсвэл бусармаг зүйлээр өөрийнхөө дур сонирхлыг хангадаг гаж донтон.
Үүнээс яаж өөрийгөө хамгаалах вэ?
Ямар ч ийм тохиолдолд бүү итгэ. Хэрэв та ямар нэг байдаар ийм байдалд орсон бол нэн түрүүнд https://m.facebook.com/cybercrimemongolia/?hc_location=ufi энэхүү Цахим Гэмт Хэрэгтэй тэмцэх газарт хандана уу.