Мансууруулах бодисын хэрэглээ хүүхэд, залуусын дунд улам л эрчимжиж, хууль сахиулах байгууллага ганцаараа тэмцээд хүчрэхээ болих гээд л байна. Хүүхдүүд ахуйн хэрэглээний хий үнэрлэн хордож амиа алдсан тохиолдол өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Тэгвэл 22 настай Д гэх залуу тагтан дээрээ мансууруулах үйлчилгээтэй бодис хэрэглэж байгаад түлэгдэн өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Тэрбээр өнгөрсөн ням гаригт олсны төрлийн каннабис хэмээх ургамал татаж, мансууран, улмаар гал алдаж тагтан дээрээ түймэр тавих шахсан гэнэ. Энэ үедээ нүүрээ түлсэн гэдгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтан хэллээ.