Саудын Арабын ариун газарт амиа золиослогч бөмбөг дэлбэллээ. Тодруулбал, нэгэн амиа золиослогч Саудын Араб улсын Медина хотын лалын шашны ариун газруудын нэг болох сүмийн гадна бөмбөг дэлбэлж, дөрвөн хамгаалалтын ажилтны аминд хүрч, сүмийн ойролцоо байсан таван хүнийг шархдуулсан талаар BBC агентлаг мэдээллээ.
Тус дэлбэрэлтээс гадна Саудын Арабын хотуудад хоёр өөр дэлбэрэлт болсон бөгөөд энэхүү халдлага нь дэлхий даяарх лалын шашинтнуудыг айдаст автуулж байгаа талаар мөн мэдээлжээ. Дэлхий нийтийн үзэж буйгаар уг халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Дашрамд дурдахад, халдлага гарсан сүмд зөнч Мухаммед болон Медина нарын бунхан байрладаг бөгөөд Мекка хотын дараа орох лалын хоёр дахь ариун газар аж.