Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хар адуу гэдэг газар Г /эр.8н/, Д /эм.5н/, Д /эр.3н/ нар худагт унаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Худагт унаж амиа алдсан хүүхдүүд нэг айлын хүүхдүүд бөгөөд тоглож байгаад ийнхүү золгүйгээр унаж амиа алджээ.
Уг мэдээлэл 06-р сарын 30-нд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэнэ. Иймд цагдаа болон ОБЕГ-аас эцэг эхчүүдэд бага насны хүүхдүүддээ анхаарал тавьж байхыг сэрэмжлүүлж байна.