Улсын Их Хурлын болон аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ.
Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг зургадугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд бэлэн байдалд ажиллах гэнэ.
Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулж, хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох тухай тушаал гаргаж, алба хаагчдад ажлын үүрэг чиглэл өгсөн байна.
Алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах аж.