"Playtime" наадмын сүүлийн өдөр буюу өнгөрсөн шөнийн 01:40 цагийн үед хэсэг залуус мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал цүнхэлж явсныг илрүүлжээ. Эл хэрэгт холбогдсон 3 залуусын нэг нь эмэгтэй одоо 20 настай, хоёр нь эрэгтэй бөгөөд 20, 19 насны залуус байна.Тэдний цүнхнээс нэг боодол тамхи ороодог цаас, соруул 46 ширхэг, ногоон өнгийн ургамал нэг боодол, гар аргаар ороосон найман ширхэг тамхи илэрчээ. Одоогийн байдлаар эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.