Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Г.Түвшинжаргал 2016 оны 6-р сарын 17- ны өдөр 15:00 цагийн орчим тус хороонд оршин суудаг иргэн Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгаатай таарч, гэрт орж галыг унтраажээ. Гэрт бага насны 5 хүүхэд байсан бөгөөд эдгээр хүүхдүүдийг цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурганы хамт шатаж гал гарч эхэлсэн гэнэ. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийн амийг аварч гэрийг бүрэн шатахаас өмнө сэргийлж галыг унтраасан аж. Авхаалж самбаа, эрэлхэг зориг гарган гал унтрааж 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос баяр хүргэж амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөж байна. Эцэг, эхчүүд харгалзах хүнгүйгээр бага насны хүүхдүүдийг орхиж явахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.