Toyota компанийн үйлдвэрлэдэг приус маркийн автомашин өдгөө монголчуудын хөл дүүжлэх гол унаа болсон билээ. Тэгвэл гадны нэгэн сэтгүүлчийн гаргасан тооцоогоор манайд явж буй нийт автомашины 13 хувийг приус эзэлдэг гэнэ. Өнгөрсөн онд манай оронд 19494 приус автомашин орж ирсэн нь нийт төмөр хүлгийн 52.5 хувийг эзэлж байна. Энэ тоог 2014 онтой харьцуулахад 38 хувиар өссөн аж. Гэвч Toyata-гийн албаны хүний мэдээлснээр Монголд жилд дунджаар 10 орчим шинэ загварын приус зарагддаг тооцоо бий.
Toyota компани 1997 оноос хойш энэ машиныг зах зээлд нийлүүлж буй. Тус компани 2000 оноос хойш приусыг олон улсад худалдаалж эхэлснээр өдгөө дэлхийн 90 гаруй оронд зарагдаж байна. Анхны загвараас хойш 2003 оноос хоёр дахь загварыг танилцуулсан бол 2009 оноос өнгөрсөн жил хүртэл “Prius 30”-ыг худалдаанд гаргасан. Харин 2015 оноос дөрөв дэх загвар болох “Prius 50”-ыг зах зээлд нийлүүлж буй юм.