2015 оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар ажилтан бүсгүйгээ зэрлэгээр зодож, хүчирхийлсэн хэрэг гарч олныг сэрдхийлгэсэн. Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө. Шүүхээс түүнд есөн жилийн чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оноосон байна. Уг нь Б.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийг үндэслэн дөрвөн зүйл ангиар эрүү үүсгэн 15 жилийн ял төлөвлөж байсан аж. Гэтэл өнөөдөр прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэгт зааснаар ёс бусаар бэлгийн дур хүслээ хангасан болон албан тушаалаа ашиглан хүчиндсэн гэсэн хоёр зүйл заалтаар есөн жилийн ялын тогтоол уншжээ.