Өнгөрсөн хагассайн өдөр буюу 2016 оны 6-р сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 18:00 цагийн үед 29 настай Омар Матийн гэх иргэн АНУ-ын Флорида мужийн Орландо хот дахь “Пүүлс” ижил хүйстний шөнийн цэнгээний газарт буутай халджээ. Эл халдлагын үеэр 53 хүн гэмтснээс 50 хүний амь нас эрсдээд байна. Энэхүү халдлагыг Исламийн бүлэг зохион байгуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа ч одоогийн байдлаар хэргийн тухай баттай шийд гараагүй гэнэ. Хэрэгтэн цэнгээний газарт хамгаалалт хийх гэж дотогш нэвтэрсэн 11 цагдаагийн офицерыг буудаж амь насанд нь халджээ.
Үүнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Энэ олон гэм зэмгүй иргэдийн үхэл, хувь хүн АНУ-д үхлийн зэвсэг эзэмших маш хялбар байдаг гэдгийг илэрхийллээ. Бид өөрсдийгөө ямар улс орон болох гэдгээ тодорхойлж, шийдвэр гаргах хэрэгтэй юм байна. Зөвхөн ЛГБТ хүмүүсийн хувьд ч биш, бүх Америк үндэстнүүдийн хувьд харамсалтай, аймшигтай өдөр байлаа" гэв.