2100 он гэхэд Дэлхий болон бусад гаригийн эргэн тойронд сансрын олон суурин байгуулагдах бөгөөд тэдгээр нь дэлхийнхтэй тун ойролцоо орчин нөхцөлтэй байна гэж АНУ-д 40 жилийн өмнө таамаглаж байжээ. 1975 онд Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн (НАСА) танилцуулсан эдгээр суурингийн загвар сансрыг хүн эзэмших боломжийн бүх аргыг харуулах учиртай гэнэ. Дугуй, бортого болон бөөрөнхий хэлбэртэй станц бүр нь тэнхлэгээ тойрон эргэж, хиймэл татах хүчийг үүсгэх аж. Хамгийн том хэмжээтэй сууринд нь нэг сая хүртэл тооны хүн байрлах боломжтой. Энэ загварыг Британи, Америкийн кино найруулагч Кристофер Нолан “Интерстеллар” киноныхоо “Купер” станцыг бүтээхэд ашиглажээ.
1.10 мянга орчим хүний багтаамжтай дугуй хэлбэрийн суурингийн жишээ. Аварга том хоолой дотор барилга байшин болоод хүмүүс байрлана. Энэ бүтээц өөрийн төвөө тойрон эргэлдэнэ. Төв цэгээс хамгийн алс зайд төвөөс зугтах хүчний хэмжээ хамгийн их бөгөөд уг хэмжээ яг төвдөө тэгтэй тэнцүү. Энэ зарчим сансрын хиймэл суурингуудын дийлэнх төслийн үндэс суурь болжээ.
2.Суурингуудад цөмийн болон нарны эрчим хүч ашиглахаар шийдсэн гэнэ. Цөмийн эрчим хүч ашиглах тохиолдолд станцын бие даасан байдал түлшний нөөцөөс, харин нарны эрчим хүч ашиглах тохиолдолд Нар хүртлэх зайнаас хамааралтай байх юм. Тэрчлэн болзошгүй гэмтэл болон засвар хийх шаардлагын улмаас Дэлхийн тусламжаас хараат байна.
3.Хиймэл суурингуудын дотоод орчин дэлхийнхтэй тун ойролцоо аж. Тухайлбал, удаан хугацааны турш тусгаар оршин тогтнох экосистемтэй байна.
4.Дугуй хэлбэрийн суурингийн сонгодог жишээ – Вернер фон Брауны санаанд суурилсан Стэнфордын цагираг. 1975 онд санал болгосон жижиг төсөлд хиймэл татах хүч нь дэлхийнхээс бараг 10 дахин сул, цагиргийн диаметр нь 1,8 км байхаар тусгажээ.
5. Дугуй хэлбэрийн суурингийн санааг Британи, Америкийн кино найруулагч Кристофер Нолан “Интерстеллар” кинондоо ашигласан байна. Кинонд гардаг “Купер” станц Санчир гаригийн ойролцоо байрлах бөгөөд тэнд дэлхийнхэн асар олноороо оршин сууна. Дугуй доторх амьдрал дэлхийнхээс ялгарах юм бараг үгүй.
6.Берналын бөөрөнхий хэлбэртэй суурингийн жишээ. Бүр 1929 онд Английн физикч Жон Берналын санал болгосон төсөл. 30 мянган хүний багтаамжтай бөмбөрцгийн диаметр 16 км аж.
7.Берналын бөөрөнхий суурин хиймэл татах хүч сул учир хөдөө аж ахуйн үр тариа тарихад зориулагджээ. Ийм хэд хэдэн суурин буй болгосноор хүн амьдрах орон зайг хэмнэх боломжтой аж.
8.Туйл орчмын том цонхнуудаар болон гадна байрлуулсан толинуудаар дамжин нарны туяа суурин дотор тусна. Суурингуудыг сансрын хорт туяанаас хамгаалагдахаар хийх ёстой.
9. Берналын зарчмыг Принстоны их сургуулийн фзикч Жерард о’Нил сонирхож, дугуйн диаметрийг 0.5 км-ээр багасгахыг санал болгожээ. Энэ төслийг “Арал I” гэж нэрлэсэн байна. Хэрэв бөөрөнхий суурийн минутад 1.9 удаа эргэлт хийх хурдтай бол түүний экватор дахь хиймэл татах хүч нь дэлхийнхтэй адил байх гэнэ.
10. Дугуй хэлбэртэйнхтэй адил бөөрөнхий суурингийн дотор сансарт хүний амьдрах нөхцөлийг хамгийн боломжийн байхаар тусгажээ. Хамгийн том төслүүдэд дэлхийн төрх байдлыг бүрэн тусгахаар төлөвлөсөн нь илүүц мэт санагдаж буйгаа эрдэмтэд илэрхийлсэн байна.
11. Берналын суургийн гадаад байдал. Түүний санаагаар бол, энэ суурин нь хол зайг туулах, мэдээлэл дамжуулах, тусгаар удаан хугацаагаар оршин тогтнох болон сансрын аюулаас хамгаалагдах боломжтой гэнэ.
12. Бортого хэлбэрийн сууринд нэг сая орчим хүн багтана. Хиймэл татах хүч нь бортогыг өөрийн тэнхлэгээ тойрон эргэх боломж олгох аж. Бортгын дотор дээд талд байрлах объектууд дэлхийнхтэй ойр нөхцөлд байна.
13. “Арал III” гэж нэрлэсэн бортогон сууринг о’Нил ч мөн санал болгожээ. Холхивчны зарчмаар ажилладаг хос бортого нь өөр өөр тийш эргэлддэг. Бортого тус бүрийн диаметр найман км, урт нь 32 км байх гэнэ.
14. Сансрын хэд хэдэн сууринг Нарны зүг харуулахаар төлөвлөжээ. “Арал III”-ын хувьд о’Нил сарны материалууд (зөвхөн зонд хүрч болдог) болон бусад гариг, хиймэл дагуулуудын нөөцийг ашиглахыг санал болгожээ.
15.Бортогон суурингийн доторх орон зай нь алслагдсан хэсгүүдийг хооронд нь холбосон гүүрүүд барихыг шаардаж болзошгүй гэнэ.
16.Ийм станцуудыг алс ирээдүйд л барих шаардлагатай болно гэж шинжээчид үзэж байна.