Өнгөрсөн шөнө буюу 2016 оны 5-р сарын 27-ны шөнө 23:30 цагийн үед Сонгино хайрхан дүүргийн 26-р хорооны "Энхжин" худалдааны төвийн урд зам дээр явган хүн машинд дайруулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гаржээ. Явган зорчигч зам гарж явахдаа машинд мөргүүлсэн ч хохирогч эсрэг урсгал руу шидэгдэн дахин нөгөө урсгалын машинд дайруулж амиа алдсан байна. Орой үдэш замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож байхыг анхааруулж байна.