ЭЦГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд хилээр мансууруулах бодис оруулж ирсэн үндэслэлээр “Гайз” хамтлагийн дуучныг шалгаж эхэлсэн нь олны анхаарал татаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ сарын 25-нд Замын-Үүдийн боомтоор БНХАУ-ын талаас орж ирсэн нэгэн автомашиныг шалгахад “мөс” (ice) хэмээх хүчтэй үйлчилгээтэй мансууруулах бодис 1 граммыг нэг залуу авч явсан нь илэрсэн гэнэ.
(ICE хэмээх мөс нь дараах нөлөөг үзүүлдэг байна)
Тэр хүн нь “Гайз” хамтлагийн дуучин Б аж. Тагнуулын ажилтнууд үүнийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Сэжигтнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шүүгч, прокурорын шийдвэрээр саатуулаад байгаа гэнэ. Тус хамтлагийнхан мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгуулж байгаа тохиолдол нь анхных бус. 2006-2007 оны үед рок, поп, хип хоп хамтлагийн залуус мансуурсан дуулиан дэгдэхэд “Гайс”-ынхны нэр дуулдаж байсан ч шүүхээр шийтгүүлж байгаагүй юм