Хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг бид орчуулан хүргэж байна. Энэ цувралаар танд хорвоогийн түүхэн дэх онцгой 50 хотын түүх цадигийг өгүүлсэн 50 нийтлэл хүрэх юм.
Шинэ ертөнцийн тулгын чулуу
Эртний түүхчдийн үгэнд итгэвээс Александрия хотын нууц жижигхэн алтан хайрцганд хадгалаастай байсан гэх. Үнэт чулуун чимэглэлтэй, алгын чинээ тэр хайрцаг 2300 жилийн тэртээх нэгэн их тулаанд ялагдсан Персийн гутгаар Дарий хааныэрдэнэсийн сан хөмрөгөөс олджээ. Дарийг ялсан Аугаа Александрмөнөөх хайрцгийг ихэд нандигнан өмчилж, дотор нь өөрийнхөө хамгийн үнэт хогшил болох Гомерийн туульсуудыг хийн лацадсан байна.
Энэ явдлаас хэдэн жилийн хойно Египет орныг эзэлснийхээ дараа Александр хаан Гомер найрагчийг өөр дээр нь ирж, “Одиссей” найраглалаасаа хэдэн шад уншиж өгч хэмээн зүүдэлжээ.Тэдний дунд Египетийн харьяанд байх, Газар дундын тэнгис дэх Фарос гэх арлыг онцгойлон дуулсан хэдэн мөрт байлаа.Зүүд зөнгийн ертөнцөд сүслэн итгэдэг байсан Александр маргааш өглөө нь мөнхүү арлыг зорин очиж, хад асга дээр ньудаан гэгч нь бодол болон сууснаа жижиг алтан хайрцгаа гартаа авч, ухасхийн босоод шийдэмгий нь аргагүй толгой дохьсон гэдэг. Чухам тэр мөчөөс, тэр л орхигдож мартагдсан арлын алтан шаргал эргээс эртний ертөнцийн хамгийн гайхамшигт хот сүндэрлэсэн домогтой.
Өдгөө Александриягийнанхны туурь хоёр мянган жилийн, хэдэн арван үе мөчлөгөөс бүтэх хотжилтынтүүх,мөхөлсэхлийн гүнд булаатай бий. Хамгийн анхны сүм дуган, хөшөө баримлуудынх нь зарим хана туурга, адар, баганын хэлтэрхийКаир, Лондон, Нью-Йорк хүртэл ачигдан, дэлхийн хамгийн том музейнүүдийн үзмэрийн танхимд заларсан бол зарим нь газар хөдлөлт, цэргийн халдлага довтолгооноор сүйдэж, эсвээс тэнгисийн эрхшээлд автжээ. Эртний энэхүү түүхэн хотыг ойлгож танихын тулд тэрхүү олон үе давхаргыг“хуулах” хэрэгтэй болно. Мөнолон түмний оюун санаанд гүн бат шингэсэн, ташаа байх нь олонтаа дам яриа, багцаа төдий ойлголтыг няцаах шаардлага гарах вий.
Александрия шиг үлгэр домгийн гэлтэй хот суурин тун цөөн. Уг хот тоотой хэдхэн гэгдэх аугаа ихийн нэг болсны гол шалтгаан нь хорвоогийн бүхтүүх шаштирыг нэг дор хадгалах гэсэн анхны том хот байсантай нь, тийм онцгой газар болох явцдаа дэлхий дахины хот хүрээний хөгжлийн түүхэнд цоо шинэ, бүхэл бүтэнэрин үеийн шанг татсантай нь холбоотой юм.
Хотын үүсэл, хөгжлийн тухай өгүүлэх хэд хэдэн номын зохиогч Жастин Поллард, Ховард Рейд нарын түүхчдийн тэмдэглэсэнчлэн“Александрия бол ертөнцийн түүхэн дэх оюун санааны хамгийн аугаа уурхай” байлаа. Чухамдаа энэ их хотод л орчин цагийн гэгдэх юм бүхний суурь биет бусаар буюу оюун бодол, үзэл санааны хувиар тавигджээ.
Эдүгээ цагийн бидэртний Александриягийн гэрэлт цамхаг, номын сан, музей зэргийг онцгойлон биширч, магтан дуулдаг ч угтаа анхны дүр зураг, ерөнхий төлөвлөгөөнд нь луг хотын орчин цагийнхны аж байдал, ахуй соёлд нөлөөлсөн гол хүч оршиж байлаа. Хотын гол зургийг гаргасан уран барималч Дейнократ хувийн болон нийтийн барилга байгууламж, үзвэр цэнгээний болон ёслол хүндэтгэлийн өргөө, цаашлаад бүр тэнгис далай хийгээд хуурай газар хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарлыг сайтар бодолцон зохион байгуулалтаа хийсэн нь тухайн цагтаа огт үзэгдээгүй шинэлэг барил юм. Сонирхолтой нь Дейнократын онцгой мэргэн санаа шинэ хотын анхны чулуу тавигдахаас өмнө салхинд хийсэхээ дөхжээ.
Ирээдүйн их хотод барьж байгуулах бүхнээ газар дээр тэмдэглэхэд нь түүнд тусгай будаг, шохой байсангүй. Тиймээс тариа буудайгаар тэмдэг тавьж, газраар нэг тариан түрүү асгажээ. Гэтэл тэр бүх зураас, тэмдэглэгээгтуслахууд нь нягталж, нарийн хэмжээс хийж амжаагүй байхад тэнгисийн шувууд сүрэглэн бууж өнөөх тариаг нь тоншчихож. Үүнийг муугийн ёргэж үзсэн Дейнократ болон түүний нөхөдхааны нэртэй хот байгуулахыг бурхад таалахгүй байна хэмээн ихэд түгшсэн гэдэг. Харин Александр хааны төлөгч, төрийн их зөнчийн мэргэнддээрх явдал сайны дохио, залуу Александр цаг нь ирэхээр бүх дэлхийг эзлэн эрхшээхийг бэлгэдсэн тохиол хэмээн буужээ.
Удалгүй хотын барилгын ажил эхэллээ. Александр хааны орд харш, грек болон египет бурхдад зориулсан сүм дуган, агора буюу аливаа чухал үйл явдлын үеэр ард олны хуран чуулдаг талбай болон хувирдаг худалдаа зээлийн газар, иргэдийн аж төрөх ердийн сууц, бэхлэлтийн цайз хэрэм гээд юм бүхэн нь нэгэн зэрэг баригдав. Нил мөрнөөс татсан сувгууд, төв гудамж дагасан ундны усны, зөвхөн хөрөнгө чинээтнүүдэд зориулсан цооногууд ч тавигдав.
Дейнократын гаргасан Александриягийнзураг төлөвлөгөө нэг талаар хуулбар байлаа. Тэрбээр Афиний боомт хот Пирейг байгуулсан, хот төлөвлөлтийн эцэг гэгддэгХипподамын шавь байсан бөгөөд Александрияг байгуулахдаа грек хотуудын уламжлалт хэв загвараас санаа авчээ. Аристотелийн тодорхойлсноор Хипподам хот суурин барьж байгуулах үйлийг урлаг болгосон гавьяатан юм. Тэрбээр хотын бүтээн байгуулалт гээч нь гагц барилга байшин биш, аливаа хотын төлөв зургийг гаргах хэнбугай ч суурьшмал иргэншлийн хойшдын ирээдүйг бодолцож,улс төр хийгээд соёлын хөгжлийг ньчухалчлах хэрэгтэй гэж үздэг, шавь нартаа ч ингэж сургадаг байж. Хипподамынхаар хотын гудамж талбай гэдэг ердийн байшин сууц, дэлгүүр хоршоо төвлөрсөн газар бус, харин суурин амьдралын засаг захиргааны гол нэгж байлаа.
Дейнократ ч мөн ийм бодолтой байсан нь гарцаагүй. Тэрбээр хотын төв гудамж, замуудыг тэнгис тийш сунган Фарос арлыг эх газартай холбосноос гадна гептастадион хэмээгдэх, бараг 200 метр өргөнхуурай газрын гүүрэн дамжуурга барьсан нь тал талаас нь хөлөг онгоц, завь зогсож болдогхоёр ч том боомт үүсгэжээ. Энэ нь Александрияг жинхэнэ хотын зэрэгт хүргэсэн цогц байгууламж байлаа. Гептастадионнь боомт үүсгэж, боомтыг нь гэрэлт цамхаг сахин хамгаалсан, цамхаг хүрэх гүүрэн зам нь шуудхан хотын төв рүү хөтөлдөг ийм сайн зохион байгуулалт цаг үед нь Александриягаас өөр хаа ч байсангүй.
Уг хотын аль давуу гэсэн бүхэн эх Грекээс нь үүсэлтэй ч сүндэрлэн боссон бүхэнд нь Египетийн нөлөө бас шингэсэн байлаа. Үеэс үед дамжин ирсэн Александр хааны алтан хайрцагны домог тэр чигтээ бодит түүх байх боломжтой ч хот байгуулах газрыг сонгоход Египет хавийн газар орныг сайтар таньсанэрдэмтэн мэргэдийн мэдлэг, туршлага нөлөөлсөн нь маргаангүй юм. Александрия хот тэр хүртэл гадаад ертөнцөөс ангид тусгаар байсан Египетийн дотоод хаант улс, Грек болон Газар дундын тэнгисийн арлууд болонзүг зүгийн улс гүрнүүдийн дунд өргөжин тэлсэн худалдааны гол зангилаа бүсэд байгуулагдсан нь яавч тохиолдол биш.
Газар нутгийн байршлаас нь шалтгаалан Александриягийн замууд тэнгисийн салхины эргэлтийг тооцоолсон эрс гэнэтийн эргэлттэй, барилга байгууламжууд нь өрнө, дорнын уран барилга, дүрслэх урлагийн хэв маягийг хослуулсан байв. Эртний гэрэлт цамхагуудын найман талт хана туурга ч мөн уг хотоос эхтэй агаад удалгүй Египет даяар түгж, хожмоо Кристофер Врений зураг төслөөр бүтсэн Британийн хэдэн арван сүмийн загвар хийцэд хүртэл нөлөөлсөн байна.
Александриягийн эд баялаг, нэр хүнд өсөхтэй хамт хамгийн гоц гойд бүтээн байгуулалт нь болох музейнх нь хөгжил мөн оргилдоо хүрсэн байдаг. Музей гэдэг нь муза буюу охин тэнгэр, сахиулсан шүтээнүүдийн сүм гэсэн утгатай юм. Александриягийн музей нь цаг үеийнхээ эрдэм мэдлэгийн охь дээжис, оргил бүтээл бүрээс сорчлон хураасан, гайхамшигт үзвэрийн өргөө байхын сацуу дэлхийд хамгийн томд тооцогдож асан доторх номын санд нь хотын боомтод зангуугаа хаясан хөлөг онгоц бүрийн тээж ирсэнном судар болгоныг авч хадгалдаг байлаа.
Харамсалтай нь Аугаа Александр хаан энэ бүх гайхамшгийг, тэр бүүхэл өөрийн санаачилсан их хотоо бүрэн гүйцэд баригдахыг ч үзэж чадаагүй юм. Дейнократыг арвай буудайгаар тэмдэг тавьсан газраа шавар, чулуу зөөж эхэлсний дараахан залуу хаантан Египетийн баруун хязгаар дахь элсэн цөлийг зорьж, Сива хэмээх газрын зөнчтэй уулзахаар явжээ. Тэндээсээ Перс, Энэтхэгийг дайлахаар мордсон Александр арав ч хүрэхгүй жилийн дараа Вавилонд тэнгэрт хальсан байна. Түүний Египет дэх төр улсыг захирч үлдсэн Птолемеижанжин хаантны цогцсыг өнөөгийн Грекийн хойд нутаг буюу төрөлх Македонд нь нутаглуулахаар авч явах үед замаас нь хулгайлж, Александрияд аварга том суварга дотор бунхалжээ.
Энэ нь Александрия хотын эрх мэдлийн төлөөх тэмцлийн талбар болдог сул талынх нь нэгэн хар бараан түүх юм. Птолемеи аугаа их байлдан дагуулагч хааны бунхныг хараан дороо байлган, өөрийгөө түүний хууль ёсны угсаа залгамжлагч болохыг хүн бүрээр хүлээн зөвшөөрүүлэхийг санаархсандаа ийм алхам хийсэн байж.Гэхдээ түүнийзасаглал дор хүртэлАлександриягийн ахуй соёл төдийлэн өөрчлөгдөөгүй юм. Полис буюу грек загварын хот суурингуудад иргэн бүр нь үүрэг хүлээдэг, хотынхоо бүтээн байгуулалт бүрт гар бие оролцдог, захирагчдынхаагаргасан дүрэм журмуудыг үг дуугүй дагаж мөрддөг зарчим тус хотод ч үйлчилж ирсэн бөгөөд үүнтэй хамт иргэдийнх нь эрх чөлөөг хүсэмжилсэн, үймээн бужигнаантай он жилүүд түүхийг нь баяжуулжээ.
Эл зөрчил нь, хотын өөрчлөлт шинэчлэл бүхэн ард иргэдийн тусын тулд уу, эсвээс эрх баригчдын төлөөнөө юү гэсэн эцэс төгсгөлгүй маргаантай нийлэн одоогийн Александрия хотын өнгө төрхийг бүрдүүлсэн хэвээр байна. Өдгөө таван сая хүний гэр болсон шинэ Александрия Египетийн хоёр дахь том хот бөгөөд сүүлийн жилүүдэд олныг хамарсан үймээн самуун, эсэргүүцэл тэмцлийн хөлд дарагдах нь их болжээ.
Олон зууны тэртээ сүйдэж үгүй болсон эртний түүхт гэрэлт цамхагийг нь сэргээн босгох төсөл өнгөрсөн жилээс хэрэгжиж буй. Энэ нь хотыг орчин үежүүлэх, шил толь болсон их дэлгүүр, олон одот зочид буудалтай болгох өргөн далайцтай ажлын нэг хэсэг юм. Гэхдээ үүнийг зарим хүнярвигтай бүтэц, зохион байгуулалттай түүхэн хотын соёлын асар баялаг өвийг үгүй хийх алхам гэж үзэж байна.
Хотын түүх, улс төр судлаач, Египетийн эрдэмтэн Амро Алигийн хэлснээр энэ цагийн шийдвэр гаргагч эрхмүүд Александриягийн эртний гэрэлт цамхаг дээр байсан бичээсийг уншиж тайлах хэрэгтэй юм. Александр хааныг Фаросын эрэг дээр зогсоод шинэ хот байгуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн мөчөөс олон жилийн хойно, II Птолемеин үед боссон тэнгисийн эрэг дэх гэрэлт цамхагаль эртнээс мөрдөгдөж ирсэн ном ёсоор гарцан дээрээ Египетийн ихэс дээдэст өргөх магтуу бүхий пайзтай байлаа. Харин цамхагийн загварыг гаргасан Сострат хэмээх эрхэм пайзны дор “Тэнгис далайг гатлах хүн бүрт зориулсу” гэж бичсэн байж. Сострат энэ үгсийг нууцаар бичиглэсэн цагаас хойш хот гээч газар чухам хэнд зориулагдав гэдэг асуулт мөнхийн мэтгэлцээн дагуулсаар байна.