Өнөөдөр өглөө "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн орцондоо хүнд хутгалуулсан хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар найздаа гэдсэн тус газраа хутгалуулсан бөгөөд хутгалуулсныхаа дараа ГССҮТ рүү хүргэгдэж, оёдол тавиулсан байна.
Өмнө нь тэрээр удаа дараа танхайн хэрэгт холбогдож, 2014 онд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Б.Жавхлантай нийлэн "Маск" продакшны жүжигчин М.Баярмагнайг бүлэглэн зодож, гарыг нь хугалж байжээ.
Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.