Ирэх сарын 2-4-ний хооронд Берлин хотноо болох Сирийн соёлын өвийг хамгаалах, хадгалах асуудлаарх олон улсын бага хуралд 150 орчим шинжээчийг урьсан тухай ХБНГУ-ын ГХЯ мэдээллээ.
Уулзалтын үеэр учирсан хохирлын хэмжээг тогтоож, баримтжуулахад чиглэсэн Сирийн болон олон улсын одоогийн хүчин чармайлтыг зохицуулах, тэрчлэн Сирийн олон улсад бүртгэлтэй Пальмира төдийгүй, бусад соёлын дурсгалуудыг сэргээн босгох ажлыг төлөвлөнө гэж хэвлэлийн албан ёсны мэдээнд дурджээ.
Тэрчлэн тухайлбал, хөшөө дурсгалуудыг сэргээн босгож буй мужууд дахь дурсгалуудыг арчилж хамгаалах, музейд ажиллах шинжээчдийг бэлтгэх арга хэмжээнүүдийг бага хурлын үеэр батална.
"Бидний өмнө онцгой сорилт тулгарч байна. Сиричүүдэд учирсан хохирол хэмжээлшгүй. Гэсэн ч хэтийн зам мөрөө тодорхойлох ёстой. Соёлын өвөө хамгаалах нь дэлхийн оршин тогтнох нөхцөл юм" гэж ХБНГУ-ын Төрийн сайд, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/ дахь тус улсын бүрэн эрхт төлөөлөгч Мария Бомер мэдэгдсэнийг хэвлэлийн албан ёсны мэдээнд иш татжээ.
Уулзалтад нэртэй археологич, архитекторууд, дэлхийн музейдийн төлөөлөгчид, соёл судлаач-эрдэмтдийг урьсан байна.