Өнөөдөр дэлхийн II дайн дууссаны 71 жилийн ойн өдөр буюу Ялалтын баяр. Тиймдээ ч дэлхий дахинд фашистын Германыг бут цохисны ялалтын 71 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Тодруулбал, жил бүрийн тавдугаар сарын 8-нд Францад ялалтын баяр, Чех, Словакт чөлөөлөгдсөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Фашист Германы үг дуугүй буун өгөх гэрээний дагуу дундад Европын цагаар тавдугаар сарын 8-ны өдрийн 23 цаг 01 минутад байлдааны ажиллагааг бүрэн зогсоох ёстой байж. Энэ үеэр Москвад тавдугаар сарын 9-ний 01 цаг 01 минут болж байжээ. Улаан армийн цэрэг, дарга нарын цагийг Москвагийн цагаар тавьсан байсан учир Зөвлөлтөд Ялалтын баярын өдөр тавдугаар сарын 9-нд, Европт тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг болжээ. Норвегид энэ өдөр ажлын бус ”Далбааны өдөр” болдог учир улс орон даяараа төрийн далбаагаа мандуулдаг ажээ. Учир нь 1941-1945 оны Эх орны дайны хүнд сорилтууд, байлдааны галын шугам дээрх цэрэг эрсийн гавъяа, ар талд нойр хоолоо умартан тэмцсэн иргэдийн гавъяаг хэзээ ч умартах учиргүй юм.
ЧЕХ улс - Чехийн нийслэл Праг хотод 700 гаруй иргэн баярын парадад оролцож, Оросын дайны хамгийн алдартай дуунууд болох Катюша, Смуглянка дуунуудыг дуулж, улбар шар, хар өнгөөр жигдирчээ.
Шествие #БессмертныйПолк впервые состоялось в Праге https://t.co/33EvRdO9F9 pic.twitter.com/3li8kzOyEa
— RT на русском (@RT_russian) May 8, 2016
#БессмертныйПолк в #Прага сотни благодарных соотечественников вместе с чехами отмечают общий праздник #ДеньПобеды pic.twitter.com/QxWaJbmi4d
— Alexey Skavitin (@AlexeySkavitin) May 8, 2016
КАНАД, ТОРОНТО - 3000 гаруй хүн оролцсон баярын парадад үе үеийн цэргийн ахмадууд нэгджээ.
Народ собирается на бессмертный полк в Торонто pic.twitter.com/fEFY378tJV
— flenov (@flenov) May 8, 2016
МОЛДАВ улс - Тус улсад ердөө 2 дахь удаагаа болж байгаа баярын парад Дэлхийн II дайны үеийн дуунуудын тоглолтоор дуусчээ.
ИСПАНИ, МАДРИД - Мадрид хотод анх удаагаа Ялалтын баярын парад болсон бөгөөд 200 шахам хүн оролцжээ. Мөн энэ үеэр Испанийн 1936-1939 оны Иргэний дайнд амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэжээ.
БНХАУ, БЭЭЖИН - БНХАУ-ын нийслэл хот энэ жил анх удаагаа ялалтын парадыг зохион байгуулж байгаа ч 50 гаруй хүнтэй цомхон парад болжээ. Парадад оролцогсод ОХУ-ын Элчин сайдын яамны гадна цуглаж, тэдний баяраас хуваалцсан байна.
ИТАЛИ, РОМ - Ром хот Италийн бусад хотуудаас хамгийн анхны Ялалтын баярыг тэмдэглэж буй хот болжээ. Тус арга хэмжээнд 300 гаруй хүн оролцсон байна.
''Бессмертный полк ''Рим! pic.twitter.com/M6KrKRsqvE
— oksana kravtsova (@KravtsovaO) May 7, 2016
АВСТРАЛИ, БРИСБЕН -
ИЗРАЕЛЬ, ИРУСАЛИМ - Израель улс 3 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Оросоос бусад улс орнуудаас илүү өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Парадад дайны үеийн ахмадуудаас бүрдсэн 1500 гаруй хүн оролцож, бусад 11 хотод мөн тэмдэглэж байна.
ЛИВАН - 2 дахь удаа болж буй тус парадад 200 гаруй хүн оролцжээ.
АНУ, НЬЮ ЙОРК - АНУ-ын нийт 6 хотод баярын парад болж байгаа бөгөөд хамгийн том буюу Нью Йорк хотод Зөвлөлт холбоот улс болон Америкийн дайны баатруудын тухай өгүүлсэн дуунуудыг дуулж, тухайн үеийн дайны бэлэг тэмдгийг зуу зуун бөмбөлөг дээр сийлжээ.
АНУ, ВАШИНГТОН
АВСТРИ, ВЕНА - Парадад 300 гаруй хүн цугларч, ЗХУ-ын Улаан Армийг бэлгэдэж улаан цэцэг гартаа барьцгаажээ.