Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь шахам нь оролцож, 110 сая гаруй залуу цэргийн албанд татагдаж байсан түүхтэй. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн иргэд байсан бол дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Өнөөдөр дэлхийн II дайн дууссаны 71 жилийн ойн өдөр буюу Ялалтын баяр.
Түүхэн тэмдэглэлт эл өдрийг Орос орон даяар төдийгүй дэлхий дахин урьд өмнөхөөс илүүтэй сүр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнгөрсөн жил Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан орчин үеийн Оросын хамгийн өргөн цар хүрээтэй цэргийн парад Москва хотын зүрх болсон Улаан талбайд болж өнгөрсөн билээ.
Харин энэ жил Ялалтын парад 25 дахь удаагаа болох гэж байна. Анхны парад нь 1945 оны зургадугаар сарын 24-нд Москвад болсон бөгөөд дараагийнх нь 1965 онд болжээ. Үүний дараа 20 жил завсарлаж байсан ч Зөвлөлтийн сүүлчийн парад нь 1990 онд болсон юм. ЗХУ задарснаас хойш 1995 онд ОХУ энэ уламжлалаа сэргээжээ. 2008 оноос хойш ялалтын парадад цэргийн техник оролцох болжээ. 71 дэх ойгийн цэргийн парад Оросын цагаар 10.00 цагт, Монголын цагаар 16.00 цагаас эхлэх аж. Ингээд өнгөрсөн жилийн Ялалтын сүрт парадаас сонирхуулъя.