Тажикистаны нийслэл Душанбе хотод сонирхогчдын боксын Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 1-8-нд болно. Анхдугаар тэмцээнд манай улсаас “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч Д.Төрбат, Н.Нармандах нарын удирдлага дор тулалдах 18 боксчны нэрс тодорлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Г.Ариунболд, 52 кг-д М.Гандулам, Б.Мөнхдалай, 56 кг-д Б.Мишээлт, Б.Төмөрхуяг, 60 кг-д Ц.Пүрэвсүрэн, З.Шинэтулга, 64 кг-д М.Батбаяр, О.Норовбал, 69 кг-д Д.Даваадалай, О.Батзориг, 75 кг-д Ж.Отгонжаргал, О.Олзвойбаатар нар өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн 51 кг-д О.Жаргалан, Д.Дэлгэрмөрөн, 60 кг-д Н.Оюун-Эрдэнэ, Г.Үүрийнтуяа нар оролцоно.