Цагдаагийн ерөнхий газраас болж буй үйл явдлын талаар тайлбар хийлээ. Тус тайлбартаа "Женкогийн охин компани болох "Баялагийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид тусгай албаны ажилтнууд санхүүгийн тайлан, тооцоог нь шалгалт хийж байгаа аж. Дээрх нэр бүхий хоёр компани нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой байж болзошгүй учраас ийнхүү шалгажээ. Харин тус хоёр компанийн оффис Баянгол зочид буудалд байрладаг юм байна. Тиймээс өрөөний давхцал, цаг хугацааны хувьд ингэж таарлаа. Нэгжлэгийн үйл ажиллагаа нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр, хөндлөнгийн гэрчийн хамтаар явагдаж байна. Ямар нэгэн УИХ-ын гишүүний биед халдсан, өрөө тасалгаанд нэгжлэг хийсэн зүйл байхгүй. Нэгжлэгийн үеэр үймээн самуун гарахаас сэргийлж цагдаагийн ерөнхий газар тус газрыг хамгаалалтад авсан" хэмээн тайлбарлажээ.