Баянгол зочид буудлын гадаа Монголын жудо бөхийн холбооны тамирчид, гишүүд, дасгалжуулагчид бүгд цуглараад байна. Энэ үеэр олимпийн аварга Н.Түвшинбаяр: Хэвлэл мэдээллийн хэрэгслээс хараад шууд ирлээ. Бид бүхнийг маш эвгүй байдалд оруулсан үйл явдал болж байна. Өмнөх ерөнхийлөгч Н.Энхбаярынх шиг хэрэг болох вий гэж айж байна.
Тамирчдыг олимпийн бэлтгэлд гарчихсан байхад ийм хэрэг гарсан нь харамсууштай юм болж байна. Байдлыг ажаад л байж байна. Маргааш Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байсан ч гэсэн холбооныхоо ерөнхийлөгчийг хүнд байдалд орсон байхад нь орхиж болохгүй шүү дээ. Унтаж чадахгүй байх. Сэтгэл санааны байдал маш хүнд байна.