УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудлын албан өрөөг ЦЕГ-ын тусгай албаныхан бүрэн хамгаалалтанд аваад байгаа.
Д.Дагвадорж, Э.Бат-Үүл нар тус зочид буудалд ирсэн бол араас нь УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Гарамгайбаатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар ирлээ.
Мөн дөнгөж саяхан Х.Баттулга гишүүний охин Б.Намуун иржээ. Тэрбээр цагдаагийн тусгай албаныхан өдрийн 13 цагаас хойш байгууллагыг битүүмжлэн шалгаж байна. Тавантолгойн асуудал дээр дуугарсан болгоныг шалгаж байна. Монголд шударга ёс гэж алга. Үнэхээр харамсаж байна. Одоо бүх зүйл цагаандаа гарлаа. Баянголын хажууд хүүхдийн цэцэрлэг байдаг. Цэцэрлэгийн хажуугаар цагдаа, тусгайгийнхан яваад байх юм" гэж ярилаа.