“Цэнхэр үст” хэмээгч Э.Цэрэндолгор БШУЯ-ы Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаярыг Авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт өгчээ.
Тус хүсэлтийн дагуу Б.Насанбаярын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа. Түүний мэдүүлсэн хөрөнгө орлоготой холбоотой зарим асуудлыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
Дашрамд сануулахад, Б.Насанбаяр нь өнгөрсөн сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх болсноо албан ёсоор мэдэгдэж, ажлаас халагдах өргөдлөө хүлээлгэн өгсөн байна.