Сүхбаатар дүүргийн VI хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд 32 настай Н гэдэг эмэгтэй бусдын гарт амиа алджээ. Уг хэрэг энэ сарын 4-5-нд шилжих шөнө гарсан бөгөөд цагдаагийнхныг очиход талийгаач зодуулж, хүнд гэмтсэний улмаас нас барсан байсан гэнэ.
Хэрэг гарах үед талийгаач 24 настай С, 30 настай А гэх залуустай болон 46 настай эмэгтэйн хамт архи ууж байжээ. Тэд хоорондоо маргалдаж, зодолдон Н-ийн амийг егүүтгэсэн байж болзошгүй байгаа аж. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.