Сонгинохайрхан дүүргийн VI дугаар хороонд байрлах “Содон” хороололд энэ сарын 4-5-нд шилжих шөнө хүний амь хөнөөсөн хэрэг гарлаа. Хохирогч Г тус хороолол дахь гэртээ хоёр хүнтэй архи ууж байжээ. Тэдний нэг 43 настай Ж-г талийгаачийг хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн саатуулаад байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Г 1963 онд төрсөн бөгөөд охин Г.Сарангэрэлтэйгээ хоёулаа амьдардаг байсан гэнэ. Г.Сарангэрэл 2014 оны арваннэгдүгээр сард хар тамхи борлуулсан, хэрэглэсэн хэргээр Улсын дээд шүүхээс нэг жил хоёр сарын хорих ял шийтгүүлсэн билээ. Мөн түүнийг тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай байсан хэмээн хэвлэлүүдээр бичиж байв.
А.Сүлд