Өчигдөр хэд хэдэн дэлбэрэлт хийснээ "Исламын улс" бүлэглэл цахим хуудсандаа нийтэлжээ. Иракт болсон халдлага дэлбэрэлтүүдийн улмаас 25 хүн амиа алдаж, 60 хүн шархдаж бэртсэн байна.
Иракийн өмнөд хэсгийн Басра хотод өчигдөр тэсрэх бөмбөгтэй машин дэлбэрч 5 хүн амиа алдсан бол, Насирия хотын ресторанд амиа золиослогч халдлага үйлдсэн байна. Мөн Багдад хотын захад хянах цэгт дэлбэрэлт болсноор өчигдөр Иракт нийтдээ 7 удаа дэлбэрэлт болсон байна.
Эдгээр дэлбэрэлтүүдийн дараа "Исламын улс" таван байрлалд халдлага үйлдлээ гэж цахим хуудсандаа бичжээ. Тэд Засгийн газар Мосулын босогчдоос хотуудыг чөлөөлөх ажиллагаа явуулж байгаагийн хариуг барьсан гэжээ.