Дэлхий нийтээр хүүхдээ хөхөөр хооллохыг дэмжиж, ичиж зовохгүй байхыг уриалах болсон билээ. Гэвч олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх нь байж болохгүй зүйл гэж үздэг хүмүүс цөөнгүй.
Тэгвэл Хятадын Жянси мужийн Фужянь хот хөхүүл ээжүүдэд зориулсан тусгай суудал бүхий нийтийн тээвэртэй болжээ. Тус хотын дөрвөн чиглэлийн нийтийн тээвэрт хүүхдээ хөхүүлдэг эхчүүдэд зориулсан суудал туршилтаар байрлуулаад байгаа бөгөөд туршилтын дүнгээс шалтгаалж бүх нийтийн тээврийг ийм болгох гэнэ. Тус суудал автобусны хаалганы ойролцоо байрлах юм байна.
Мөн хүүхдээ хөхүүлэхэд зориулж хөшиг татсан байна. Энэ суудалд жирийн үед бусад зорчигч сууж болох боловч хөхүүл хүүхэдтэй ээж автобусанд орж ирвэл нэн даруй суудал тавьж өгөх ёстой юм.
БНХАУ-ын зөвлөлөөс хөхүүл эхчүүдэд зориулсан орчин дутагдалтай байгааг шүүмжилж, холбогдох хүмүүст бодитой арга хэмжээ зохион байгуулж ажил болгохыг даалгасан байна. Ийнхүү 2020 он гэхэд Хятад улс хөхүүл эхчүүдэд ээлтэй орчин бүхий орон болно гэсэн зорилт тавьжээ.