Пакистаны баруун хойд хэсгээр хүчтэй аадар орсны улмаас Пахтунхва, Кашмир, Гилгит-Балтистин зэрэг мужуудад их хэмжээний үер бууж 53 хүн амиа алдсан байна. Бороо бямба гаригт орж эхэлсэн бөгөөд үргэлжилсэн бороо орсоор байгаа аж.
Борооны улирлын үе тус улсын хөдөө орон нутагт маш их хэмжээний хохирол учруулдаг учраад иргэдийг аюулгүй газар нүүхийг албаны хүмүүс анхааруулж байгаа гэнэ.
Пакистаны Үндэсний гамшгийн менежментийн газрын ажилтан Латиф Ур Рехман "өнгөрсөн өдрүүдэд орсон бороогоор олон хүн амь эрстэж, хэдэн зуун хүн бэртэж эмнэлэгт хүргэгдээд байна. Зуны улирлын бороо бүр ч хүнд тусдаг учраас иргэдийг аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна" гэж мэдэгдсэн байна.