"Ансару" буюу "Аль Кайда" бүлэглэлтэй гүнзгий холбоотой зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Халид Аль Барнавиг Нигер улсын Локожа хотоос баривчилжээ.
АНУ түүнийг эрэн сурвалжилж, 5 сая доллар амлаж байжээ. "Ансару" нь Нигерийн хамгийн том бүлэглэл болох "Боко Харам"-ын салбар бүлэглэл юм. Энэ бүлэглэл иргэдийг барьцаалдаг ажээ. 2012 онд Нигерийн Абужа хотын чанга дэглэмтэй шоронд халдаж олон арван хоригдлыг суллаж байсан байна.
Тус бүлэглэлийн толгойлогчийг барьснаар терроризмтой тэмцэх ажилд маш том ахиц гарч байгаа юм. Энэ талаар Аюулгүйн албаны генерал Рабе Абубакар мэдэгджээ.
Тэрбээр эрэн сурвалжлагдаж буй террористуудын жагсаалтын тэргүүнд жагсаж байсан аж.